Skip to main content
Header Logo

Шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгүүлэхийн өмнө анхаарах зүйлс

  • Шалгалтын төрлөө зөв сонгосон эсэхээ нягтлах
  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын аль нэгээр бүртгүүлэх (хугацаа хүчинтэй байх)

Жич: Бүртгүүлэх үедээ хувийн мэдээллээ үнэн зөв оруулан, шалгалтын өдөр бичиг баримтаа заавал эх хувиар нь авч ирэх. Таны бүртгүүлсэн хувийн мэдээлэл бичиг баримтаас зөрсөн тохиолдолд шалгалтад орохгүйг анхаарна уу.

18 нас хүрээгүй бол яах вэ?

Эцэг эх юм уу асран хамгаалагчтайгаа цуг бүртгүүлнэ. Мөн 16 нас хүрээгүй нөхцөлд бид танд шалгалт өгөхийг зөвлөхгүй.

Тусламж

Хэрвээ та суралцахуй, хараа, сонсголын бэрхшээл болон эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай эсвэл бага насны хүүхэдтэй бол нэмэлт тусламж авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг төвийн менежерээс лавлана уу. Тусламж авах хүсэлтийг шалгалтад орохоос 6 долоо хоногийн өмнө гаргана уу!

Онлайнаар бүртгүүлэх үе шатууд

1. Онлайнаар бүртгүүлэх

https://ieltsregistration.britishcouncil.org/?organisation=IELTSCENTER-NUM хаягаар нэвтрэн бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсэний дараа дэлгэрэнгүй мэдээлэл таны
и-мэйл хаягийн дагуу очно.

2. Шалгалтын төлбөр төлөх

https://ieltsregistration.britishcouncil.org/?organisation=IELTSCENTER-NUM  хаягаар бүртгүүлсний дараа IELTS-ийн шалгалтын хураамжийг доор дурдсан
банкны данс руу шилжүүлнэ.

IELTS-ийн шалгалтын төлбөр: 841.000₮
IELTS-ийн шалгалт цуцлах төлбөр: 210.000₮
IELTS-ийн шалгалт өгөх өдрийг өөрчлөх төлбөр:210.000₮
Нэг чадварын давтан шалгалт өгөх төлбөр: 529.000₮
Нэг чадварын давтан шалгалтыг цуцлах төлбөр: 132.000₮
Нэг чадварын давтан шалгалтын өдрийг өөрчлөх төлбөр: 132.000₮
Шалгалтын оноог дахин нягтлах төлбөр: 450.000₮

                      ДАНСНЫ НЭР: МУИС-АЙЛТС

                      ДАНСНЫ ДУГААР: 800 063 598 /₮/ – ХХБ (Худалдаа хөгжлийн банк)

                      ДАНСНЫ IBAN: 66 0004 000800063598/₮/ – ХХБ (Худалдаа хөгжлийн банк)

                      ГҮЙЛГЭЭНИЙ УТГА :  Бүртгэлийн дугаар болон овог, нэрээ бичнэ. Жич: MN053-01020-0102, Баярын Аз

3. Баталгаажуулалт

Бүртгэл хийгдэн, төлбөр төлөгдсөнөөс хойш 7 хоног хүртэлх хугацаанд шалгалтын товыг баталгаажуулсан и-мэйл танд илгээгдэнэ. Ярианы шалгалтын хуваарь бусад ур чадварын шалгалттай нэг өдөр хуваарилагдах юм уу эсвэл ондоо өдөр тавигдаж болно.

IELTS-ийн шалгалтад бэлдэхэд тань тусалъя

Бид танд IELTS-ийн шалгалтад хүссэн оноогоо авахад туслах үнэ төлбөргүй, багц сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалтыг ашигласнаар та шалгалтад бүрэн дүүрэн итгэлтэй байх хамгийн шилдэг мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой.

IELTS-ийн шалгалтад онлайнаар үнэ төлбөргүй бэлдэх сургалт болон жишиг сорилууд

  • IELTS Ready Member
  • IELTS Ready Premium

IELTS Ready Member бол шалгалтад бүртгүүлэхээс өмнө ашиглах боломжтой үнэгүй сургалт юм. IELTS Ready Premium сургалт мөн адил үнэ төлбөргүй боловч зөвхөн IELTS-ийн шалгалтад бүртгүүлсний дараа эрх нээгдэх боломжтой.

IELTS Ready Member болон IELTS Ready Premium сургалтын ялгаа

IELTS Ready Member IELTS Ready Premium
IELTS-ийн шалгалтад бүртгүүлээгүй ч вэбсайтад бүртгэл үүсгэн нэвтэрсэн бүх хүнд үнэгүй

 

IELTS-ийн шалгалтад бүртгүүлсэн тохиолдолд үнэгүй  

Энэхүү онцгой сургалтын хөтөлбөрийг ашиглахын тулд та шалгалтад урьдчилан бүртгүүлнэ үү!

  • 6 багц сорил тест, ярианы дадлага ажлууд
  • Бүх төрлийн дасгал ажлууд
  • Оноогоо ахиулах зөвлөмж болон видеонууд
  • IELTS-д бэлтгэх үнэгүй семинарууд
  • Шинээр шалгалт өгөх хүнд зориулсан 8 видео болон давтан шалгалт өгөх хүнд зориулсан 4 видео хичээл

 

 

  • Хувь хүнд зориулсан сургалтын төлөвлөгөө
  • Цогц дасгал ажлууд /40/
  • Шалгалтын 4 ур чадварыг үнэлэх академик англи хэлний 25, ерөнхий англи хэлний 15 тестийн сан
  • Шууд болон видео хичээлүүд
  • Шалгуулагчийн ур чадвар, мэдлэгт тохирсон дасгалууд
  • Шалгуулагчийн унших, бичих, сонсох чадварыг сайжруулах нарийвчилсан заавар, загвар хариултууд
  • Ухаалаг гар утас, таблетад ашиглахад тохиромжтой
+976 7730-7730 (5410)
+976 8060-1167
ielts-num@num.edu.mn
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр
Даваа – Бямба 09:00 - 17:30