Skip to main content
Header Logo

IELTS гэж юу вэ?

IELTS (International English Language Testing System) гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт буюу англи хэлний түвшин тогтоох шалгалтыг хэлдэг. Дэлхий дээр жилд 4 сая гаруй хүн энэхүү шалгалтыг өгдөг бөгөөд уг шалгалт нь гадаадын их дээд сургуульд суралцах болон хилийн чанадад шилжин суурьших, ажил эрхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан англи хэлний түвшин тогтоох хамгийн түгээмэл шалгалт юм. Британийн консул нь “IDP Education” болон “Cambridge Assesment English” байгууллагуудтай хамтран IELTS-ийн шалгалтыг зохион байгуулдаг.

IELTS-н тухай

IELTS нь англи хэлээр ярьдаг орнуудад суралцах, ажиллах, цагаачлах болон англи хэлний өндөр мэдлэг шаарддаг ажил эрхлэх гэж буй хүмүүст зориулсан шалгалт юм. IELTS-ийн шалгалт нь хоёр төрөлтэй байдаг.
Академик IELTS Ерөнхий IELTS
Энэхүү шалгалт нь гадаадын их дээд сургуульд элсэх, виз мэдүүлэх, мэргэжлийн байгууллагад ажиллах гэж буй хүмүүст зориулсан англи хэлний түвшнийг тогтооно. Энэхүү шалгалт нь ажлын байран дахь англи хэлний мэдлэгийн ур чадварын үнэлгээ буюу англи хэлээр ярьдаг компани болон байгууллагад шинээр ажилд орох гэж буй хүмүүст зориулсан англи хэлний түвшнийг тогтооно.

IELTS-ийн шалгалтын бүтэц, зохион байгуулалт

Та МУИС-ийн “IELTS” төвд IELTS-ийн академик болон ерөнхий шалгалтуудыг компьютер дээр өгөх боломжтой. IELTS-ийн шалгалт нь англи хэлний мэдлэгийг доор дурдсан дөрвөн үндсэн ур чадвараар үнэлнэ.

 

Сонсох Асуудлын гол санааг ойлгох, мөн чанарыг таньж мэдэх, байр сууриа нотлох чадвар
Унших Өгөгдсөн сэдвийн ерөнхий ойлголт, гол утга санаа, уялдаа холбоог сайтар ухааран, зохиолчийн үзэл бодлыг дүгнэх чадвар
Бичих Үгийн сангийн баялаг, хэл зүйн дүрмийг ашиглан бодол санаагаа цэгцтэй илэрхийлэн бичих чадвар
Ярих Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн үзэл бодлыг илэрхийлэх болон түүнийгээ хамгаалан хэлэлцэх чадвар
+976 7730-7730 (5410)
+976 8060-1167
ielts-num@num.edu.mn
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр
Даваа – Бямба 09:00 - 17:30