Skip to main content
Header Logo

Шалгалтын өдрийн зөвлөмж

Шалгалт өгөхөөс өмнө шалгалт эхлэх цаг, шалгалтын төвийн байршил болон хүрэлцэн очих хугацаагаа нягтлан үзнэ үү. Бүрэн итгэлтэй байх үүднээс үүнийг долоо хоногийн өмнө шалгаж үзэхийг анхааруулж байна.

Шалгалтад хүрэлцэн ирэх

  • Шалгалтын журмыг сайтар уншиж танилцсан байх. Тус журмыг шалгалт өгөх хүмүүст зориулсан мэдээлэл хэсгээс харна уу.
  • Шалгалтад хоцорсон тохиолдолд шалгалтын эрх цуцлагдах магадлалтай.
  • Гар утас болон бусад электрон төхөөрөмжөө унтраана. Эдгээр юмсыг бусад хувийн эд зүйлийн хамт шалгалтын өрөөнөөс гадуур тусдаа цоожтой шүүгээнд хийж үлдээнэ.
  • Сонсох, унших, бичих шалгалт нь 2 цаг 40 минут үргэлжилнэ. Шалгалтын үеэр нэгдсэн завсарлага байхгүйг анхаарна уу.
  • Шалгалтын өрөөнд зөвхөн цэвэр ус авч орохыг зөвшөөрнө /ямар нэгэн хаяг шошгогүй, нэвт гэрэлтсэн савтай/. Шалгалтад орохын өмнө хоол ундаа
    зохицуулна уу.

Таны иргэний үнэмлэх болон бичиг баримт

  • Шалгалтад орохын өмнө IELTS-ийн төвийн ажилтнууд таны иргэний үнэмлэх, гадаад паспортыг шалган шалгалтад анх бүртгүүлэх үед ашигласан бичиг
    баримт үнэн зөв эсэхийг баталгаажуулна. Бичиг баримт зөрсөн тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг анхаарна уу.
  • Аюулгүй байдлын үүднээс баталгаа болгон шалгалтын өмнө таны гэрэл зургийг авах болно. Энэ зураг таны шалгалтын онооны хуудсан дээр
    хэвлэгдэнэ.
  • Мөн хурууны хээ уншуулна.

Шалгалтын явц

IELTS-ийн шалгалтын үеэр дараах журмыг баримтална уу.

  • Шалгалт явагдаж байх үед ширээн дээр зөвхөн үзэг, харандаа, баллуур, цаас болон бичиг баримт байх ёстой.
  • Шалгалтын дундуур ариун цэврийн өрөө орох шаардлага гарвал шалгалт өгч буй бусад хүмүүст саад болохгүйн тулд гараа өргөн хянагч багшийг дуудна
    уу.
  • Хэрэв танд шалгалтын үеэр асуулт асуух хэрэгцээ гарвал гараа өргөн хянагч
    багшид хандаарай.
  • Сонсголын шалгалт эхлэхэд бичлэг тод сонсогдож буй эсэхийг шалгаарай.
  • Тод сонсогдохгүй бол гараа өргөн хянагч багшид мэдээлнэ үү.

 Шалгалтын төгсгөл

  • Хянагч багш өрөөнөөс гарах зөвшөөрөл өгөх хүртэл суудлаас босож болохгүй.
  • Хэрэв шалгалтын явцад таны гүйцэтгэлд хөндлөнгийн саад учирсан гэж үзвэл хянагч багшид даруй мэдээлнэ үү.
  • Хэрэв та шалгалтын тухай гомдол гаргахыг хүсвэл санал хүсэлтийн маягтыг нэн даруй бөглөнө үү.
+976 7730-7730 (5410)
+976 8060-1167
ielts-num@num.edu.mn
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр
Даваа – Бямба 09:00 - 17:30