Skip to main content
Header Logo

Шалгалтын дараах үйлчилгээ

Оноогоо хүлээн авах нь

Компьютер дээр өгсөн шалгалтын хариу 1-5 хоногийн хугацаанд гарна. IELTS-ийн шалгалтын онооны хуудас (TRF) нь таны англи хэлний мэдлэгийг нотлох шалгалтын дүнгийн албан ёсны баталгаа юм. Хэрэв та компьютер дээр шалгалт өгсөн бол дүнгийн хуудасны цахим хувилбар болох eTRF-ийг хүлээн авна. Цахим хувилбарыг (eTRF) шалгалт өгснөөс 1-8 хоногийн дотор “Шалгуулагчийн портал”-аас татаж авах боломжтой. Шалгалтын төв нэмэлтээр онооны хэвлэмэл хуудас олгохгүй. Хэрвээ та шалгалтын онооны хуудсаа хэвлэмэл байдлаар авахыг хүсвэл ielts-num@num.edu.mn и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу.

IELTS-ийн онооны тухай

Сонсох, унших, бичих, ярих чадвар гэсэн хэсгүүд нь IELTS-ийн тусгай оноогоор дүгнэгддэг.

Шалгалтын хэсэг тус бүрд англи хэлний мэдлэгийг 0-9 онооны хооронд дүгнэдэг бөгөөд оноог тооцохдоо бүхэл оноогоор юм уу (жишээ нь: 5.0, 6.0, 7.0 гэх мэт) эсвэл хагас оноогоор (5.5, 6.5, 7.5 гэх мэт) тооцно.

Дээрх 4 чадварын англи хэлний мэдлэгийн түвшний дундаж оноо IELTS-ийн шалгалтын онооны хуудсан дээр тавигдана.

Шалгалтын оноо хэр удаан хугацаанд хүчинтэй вэ?

IELTS-ийн оноо ихэвчлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Гэхдээ тухайн байгууллагын дотоод журамд өөрөөр тусгагдсан байж болзошгүй.

Бид таны шалгалтын онооны хуудсыг хүсэлт гаргасан байгууллагад илгээх боломжтой

Та цахим онооны хуудсаа (eTRF) хүссэн байгууллага руугаа хэвлэн илгээх юм уу эсвэл и-мэйлээр явуулах боломжтой. Мөн шалгуулагчийн хувийн портал хаягаараа дамжуулан илгээж болно. Нэмэлт шалгалтын онооны хуудас илгээх хүсэлт гаргасан тохиолдолд дотоод зардал гарч болзошгүй.

Шалгалтын оноогоо дахин нягтлуулахыг хүсвэл яах вэ?

Хэрэв та шалгалтын онооны тухай лавлагаа авах юм уу шалгалтын аль хэсгийг дахин магадлуулахыг хүсвэл шалгалт өгсөн өдрөөс зургаан долоо хоногийн дотор онооны магадалгааны хүсэлт (EOR) гаргаж болно. Энэхүү хүсэлт нь шалгалтын нэгдсэн оноо эсвэл хэсэг тус бүрийн онооных байж болно.

Та хүсэлтээ “Шалгуулагчийн портал” ашиглан онлайн хэлбэрээр явуулах юм уу мөн шалгалтын төвөөр дамжуулан илгээж болно. Магадалгааны хүсэлт гаргахад төлбөртэй боловч шалгалтын оноо аль нэг хэсэгт нэмэлтээр өөрчлөгдсөн тохиолдолд уг төлбөрийг буцаан олгоно.

Шалгалтын магадалгааны дүн хүсэлт гаргасан тухайн өдөр юм уу эсвэл хүсэлт гаргаснаас 21 хоногийн хугацаанд гарна. Магадлах хэсгийн тооноос хамаарч дүн
гарах хугацаа өөр байна. Хэрэв хүсэлт гаргаснаас хойш 21 хоногийн дотор танд хариу ирээгүй бол шалгалтын төвтэйгөө холбогдоно уу?

МУИС-ийн IELTS төвд онооны магадалгааны хүсэлт (EOR) гаргахад 454,140₮ төлбөртэй.

+976 7730-7730 (5410)
+976 8060-1167
ielts-num@num.edu.mn
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр
Даваа – Бямба 09:00 - 17:30