Skip to main content
Header Logo

Шалгалт цуцлах, төлбөр буцаах болон шалгалтын товыг өөрчлөх тухай

Шалгалт цуцлах

Та шалгалтын өдрөөс өмнө шалгалт цуцлах хүсэлтээ тус шалгалтын төвд хандан гаргаж болно. Шалгалт цуцлах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд дотоод зардал гарч болзошгүй. Зардал гарсан тохиолдолд төлбөр төлөхийг анхаарна уу.
• Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд уг хүсэлтийг шалгалтын өдрөөс доод тал нь 15 хоногийн өмнө шалгалтын төвд хандан гаргаснаар шалгалт цуцлагдаж, та төлбөрийн 75 % -ийн буцаан авах боломжтой.

• Шалгалт цуцлах хүсэлтээ шалгалтын өдрөөс 14 ба түүнээс доош хоногийн өмнө гаргавал шалгалтыг цуцлах бөгөөд таны төлбөр буцаан олгогдох боломжгүй.

Шалгалт хойшлуулах

Та шалгалт өгөх өдрөөс өмнө шалгалт хойшлуулах хүсэлтээ тус төвд хандан гаргаж болно. Шалгалтын өдрөөс хойшхи гурван сарын дотор дараагийн шалгалтын өдрийг товлох ёстой бөгөөд шалгалтын хугацааны хол ойроос хамаарч дотоод зардал гарч болзошгүй. Зардал гарсан тохиолдолд төлбөр төлөхийг анхаарна уу.
• Шалгалт хойшлуулах хүсэлтийг шалгалтын өдрөөс доод тал нь 15 хоногийн өмнө гаргаснаар таны шалгалтын өдрийг үнэ төлбөргүйгээр хойшлуулна.
• Шалгалтын өдрөөс 5-14 хоногийн өмнө хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд та дотоод зардалд 210,000₮ төлж, шалгалтын өдрөө хойшлуулах боломжтой.
• Уг хүсэлтийг шалгалтын өдрөөс 4 ба түүнээс доош хоногийн өмнө гаргасан тохиолдолд таны шалгалт хойшлогдохгүй бөгөөд шалгалтыг цуцалсанд тооцно.
Шалгалтын товыг шалгалтанд бүртгүүлэгч хоёр удаа өөрчлөх эрхтэй.

Хүндэтгэн үзэх шалтгаан

Цар тахал, осол гэмтэл, уй гашуу, нийтийг хамарсан иргэний хөдөлгөөн, дотоодын хямрал гэх мэт гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан IELTS-ийн шалгалтыг журмын дагуу цуцлах, хойшлуулах боломжгүй нөхцөл үүсэн шалгалтад ирж чадахгүй тохиолдол гарч болно. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлт шалгалтын төвд хандан гаргах боломжтой. Хүсэлт гаргахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Онцгой нөхцөлийн улмаас таны бүртгүүлсэн шалгалт тухайн төвийн журмын дагуу цуцлагдах юм уу хугацаа нь өөрчлөгдөж болзошгүй. Эдгээр нөхцөлүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, цаг уурын онц аюултай үзэгдлүүд, байгалийн гамшиг,
ажил хаялт гэх мэт давагдашгүй хүчин зүйлс ордог.

Энэ тохиолдолд шалгалтын төв танд шуурхай мэдэгдэн төлбөрийг буцаан олгох юм уу эсвэл товлосон өдрийг хойшлуулах гэх мэт таны хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

Хэрэв техникийн саатал, орчны хүчин зүйлсээс шалтгаалан шалгалт цуцлагдах болон хойшлогдсон нөхцөлд шалгалтын төв танд шуурхай мэдэгдэн төлбөрийг буцаан олгох юм уу, шалгалтын тов өөрчлөх сонголтыг танд олгоно.

+976 7730-7730 (5410)
+976 8060-1167
ielts-num@num.edu.mn
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр
Даваа – Бямба 09:00 - 17:30
`